Pages

Subscribe:

Ads 468x60px

2013-10-10

IOS 7 ringtone, IOS 4-IOS 6 -тай хүмүүст зориулав.


IOS7 шинэ өнгө төрхтэйгээс гадна, түүний дуудлага, сэрүүлэгний аянууд нь бас шинэчлэгдсэн. Магадгүй зарим хүмүүсийн хувьд эдгээр аянууд нь хэдийнээ танил болсон байх. Тэгвэл энэ удаад IOS4, IOS5, IOS6 -тай хүмүүст зориулж IOS7-н ringtone-ыг татахаар оруулж байна.

2013-10-04

Чимх инээд

Нэг залуу автобусанд явж байгаад Nokia 3310-аа унагаачихсан чинь кондуктор нь
-Битгий хог тариад бай. Наад хогоо ав. 

Нэг залуу миний iphone цэнэг нь хурдан дуусах юмаа.
Найз нь аргагүй шдээ.

Мунхаг утаснууд л цэнэгээ удаан барьдаг байх. Хөөрхий тэр 3310

2 залуу ярьж байна гэнэ
Мань чинь өчигдөр нэг саак охинтой танилцсан шдээ. 
-Чи тэгээд утсыг нь авсан уу? 
-Авсан энийг хараа iphone 5 

iphone-ний ачаар би үргэлж бохир гартай, булхитай чихтэй явдгаа ойлголоо гэнээ

эх сурвалж:  from twitter #гэнээ

2013-09-30

Iphone-оо алдсан үед, эсвэл зарсан үедээ backup хийсэн зүйлээ компьютер дээрээ хэрхэн харах вэ?

Та ямар нэгэн эрсдэлээс сэргийлж өөрийн хэрэгсэл (ipad, iphone, ipod) -ээ компьютерт холбон  backup(нөөцлөх) хийдэг гэдэгт итгэж байна. Та холбох бүрдээ өөрийн мэдээллээ нөөцлөөд авчихсан тохиолдолд утсаа санамсаргүй гээх, хулгайд алдах, эсвэл зарах, зарчаад өөр утас авах гээд хэд хоног хүлээх зуураа өөрийн хэрэгсэл дээр байсан зүйлээ компьютероос харах боломжтой. Тухайлбал чухал тэмдэглэл, утсан дээр хадгалсан бүх дугаар болон хамгийн сүүлд залгасан хүний дугаар, камераар авсан зураг болон бусад зүйлүүдийг харах боломжтой.
Энэ үйлдлийг маань wondershare dr.fone гэдэг програм гүйцэтгэнэ.
1. Програмыг татаж суулгана. (Түлхүүр үг болон мэйл хаягыг хийж өгнө)
Татах холбоосыг доор оруулж өгсөн. (Зөвхөн виндовс хувилбар, кракдсан нь)

2013-09-24

Айфонтой хүмүүст зориулсан шүлэг


Агуу яруу найрагч О.Дашбалбар агсаны "Амьддаа бие биенээ хайрла" гэсэн шүлгийг мэдэхгүй хүн ховор байх. Үнэхээр сайхан шүлэг. Саяхан би сонсож байсан шүлгийн өнгө аяс нь таалагдаад тэгээд төстэй маягаар энэ шүлгийг бичлээ. "Амьддаа бие биенээ хайрла" шүлгийг элдэвлэж гутаах гээгүй юм шүү уншигч олон минь. 
Аа бас андройд барьдаг хүмүүс зөвөөр л ойлгоорой энэ зүгээр л шүлэг шүү.

2013-09-23

IOS7 -той iphone 4,4s -д зориулсан wallpaper

IOS7 суулгасан хүмүүст зориулж хэдэн wallpaper оруулж байна. Iphone 4, 4s -д зориулав.
 Та шууд утаснаасаа ийшээ ороод таалагдсанаа татаж аваарай.  ТАТАХ


2013-09-19

Apple iOS7 танилцуулга [монгол хэлтэй]

Технологийн мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг  www.mungunboroo.mn -ын хамт олондоо баярлалаа. 
Та бүхэнд ажлын амжилт хүсье. Сайн орчуулжээ. Таалагдаад блогдоо оруулчихлаа. 

2013-09-18

IOS 7 update хийх, IOS7 суулгах

За ямартай ч гэсэн өнгөрсөн шөнө хүсэн хүлээсэн шинэ өнгө төрхтэй IOS7 маань албан ёсоор гарлаа. Гайхалтай байна л гэж л хэлье Beta хувилбаруудаа бодвол алдаа бага илүү найдвартай ажиллагаатай гэж найдаж байна. IOS7 дээр монгол гарын драйвер орчихоосой гэж найдаад Apple -руу санал зөндөөн илгээсэн боловч байдаггүй ээ. Хэзээ нэгэн цагт монгол гарын драйвер нэмэгдэнэ гэж найдаж байна.  
Олон хэрэглэгч IOS7 албан ёсоор гарахыг хүлээж байсан байх. Зарим нэг нь Beta хувилбарыг нь суулгаад үзчихсэн аль хэдий нь дасчихсан байх. 
IOS7 нь iphone 4, ipad2 болон түүний дараагийн загварууд, мөн ipod touch 5 гэсэн хэрэгсэлүүд дээр суугдана.  Iphone-ны хувьд бүгд factory unlock байх ёстой. Харин ялтсан симтэй хэрэглэгч суулгасны хэрэггүй. Хэрвээ суулгавал таны сүлжээ орж ирэхгүй болно. 
Суулгах зааврыг iphone 4s дээр бэлдлээ. Амжилттай суугдсан.

iphone 5c болон iphone 5s танилцуулга. (монгол орчуулгатай)

Iphone 5c болон Iphone 5s -ын танилцуулгыг орчуулж дуу оруулсан www.mungunboroo.mn сайтын хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

2013-09-15

iphone - ынхаа дэлгэцийг компьютер дээрээ харах, (no jailbreak device )

Танд iphone - ынхаа дэлгэцийг компьютер дээрээ харах шаардлага гарч байсан уу. Магадгүй зарим хүмүүст онцын шаардлагагүй байх. Гэхдээ зарим хүмүүст  их  хэрэгтэй байдаг.
Жишээлбэл: Видео хичээл бэлтгэх, эсвэл бусдад ямар нэг юм зааж өгөх гэж байгаа бол энэ аргаар утсаа компьютерт холбоод тэгээд компьютерийн дэлгэцний агшинг бичдэг ямар нэгэн програмаар видео болгоод бусдад шэйрэлж болох юм. Заримдаа хэн нэгэн хүн юм асуухаар тийшээ ороод, ийшээ ороод дараа нь тэгнэ ингэнэ гэхээр ойлгохгүй байдаг харин видео болгоод үзүүлчихсэн нь амар, нөгөө хүн ч шууд дуурайгаад хийхэд болно.
   (Хэрэв таны device чинь jailbreak хийсэн бол cydia-аас recorder гээд tweek суулгахад болно.) энэ нь илүү ашиглахад хялбар байх.
iphone - ынхаа дэлгэцийг компьютер дээрээ харах миний мэдэхийн 2 арга байна. Энэ 2 арга хоёулаа жайлбрийкгүй утсанд болно.

2013-09-10

Iphone 5s фото альбом

Өчигдөр орой монголын цагаар 1 цагт apple iphone-ынхоо дараагийн загвар болох iphone 5c, iphone5s –ээ танилцууллаа. Iphone 5c нь интернэтээр яригдаж байсан шигээ 5 өнгөтэй гарсан. Түүний үзүүлэлт нь iphone 5 шигээ үзүүлэлттэй бөгөөд ар талдаа пластик гадаргуутай гарсан. Тиймээс их хөнгөн байх. Мөн бас iphone 5c –д зориулсан өнгө өнгийн case –ээ бас танилцуулсан.

Харин iphone 5s-ын хувьд бол нилээн хэд хэдэн дэвшилтэт зүйл байсан. Ялангуяа 5s нь дэлхийн хамгийн анхны 64bit ухаалаг утас юм. 

2013-08-20

iOS 7-ийн давуу болон дутагдалтай талууд



iOS 7 зурав дугаар сард танилцуулсанаас хойш сайн муу талыг бид сайн мэдэх болсон. Энэ хооронд Apple янз бүрийн алдаагаа засаж, сайжруулалт хийсээр iOS7 beta 6 өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Харин удахгүй есдүгээр сарын 10 болох WWDC -ний үеэр эцсийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь гарах билээ.

2013-08-17

Temple Run 2 зоосыг хязгааргүй болгох. "Hack" (Жайлбрийкгүй утсанд)

          Temple Run 2 энэ тоглоомыг мэдэхгүй хүн ховор байх. 
Үнэхээр сонирхолтой тоглоом. 
Найзууд хоорондоо хэн нь их зам туулж, хэн нь их зоос цуглуулж их оноо авахаа үзэж болно. 
Та сайн гүйх тусмаа их зоостой болж тоглоомондоо шинэчлэлт хийж болно. Гэхдээ их зоос цуглуулна гэдэг амаргүй. 
Харин зоосыг хязгааргүй болгох нэг жижигхэн хак байдаг юм байна. 

Заавар:
1.  "TempleRun2 Hack.zip" -ыг татаж аваад. Winrar эсвэл Zip7 -оор задлана.


2. Доорх байрлуулсан холбоосоор ороод өөрийн компьютер дээрээ IFunbox-ыг татаж суулгана.  


2013-08-14

Хэрэггүй Backup – аа устгах,


Backup(нөөцлөх) гэж юу болохыг мэдэх байх. Backup хийсэн бол та утсаа алга болгосон тохиолдолд таны мэдээллүүд компьютер дээр чинь байх болно. Тэгээд өөр утас аваад restore backup хийхэд таны хуучин зүйлүүд чинь бүгд байх болно. Мөн home товчоо 2 дараад үзэхэд хамгийн сүүлд нээж байсан арр-ууд чинь хүртэл нээлттэй байх болно. Үнэхээр гайхалтай биш гэжүү.
       Та өөрийнхөө хэрэгсэл(iphone, ipod, ipad)-ээ itune-ндээ холбоод backup хийх үед дараах зүйлүүдийг нөөцөлж авдаг.  Үүнд: Таны камераараа авсан зураг, бичлэг,  утасны дугаарууд, дуу болон клип (өөрийнхөө компьютер, itune-ээр суулгасан тохиолдолд), voice record, note дээр тэмдэглэсэн зүйлүүд, өөрийнхөө account-аар суулгасан арр-ууд мөн таны тохируулсан тохиргоонуудыг чинь хүртэл нөөцөлж авдаг. (Жэйлбрийк хийж суулгасан аррlication болон tweak, тохиргоонуудыг нөөцөлж авахгүй). 

2013-08-12

Iphone тохиргоо1, (Parental Controls )

        Өнөөдрөөс эхэлж iphone дээрх зарим нэг хэрэгтэй тохиргоонуудын талаар хүргэх болно. 
Энэ удаа арр-уудыг устгаж болохгүй болгох тохиргоог хүргэж байна. Бидний утсаар хүүхдүүд эсвэл дүү нар  оролдож байгаад суулгасан арр-ыг санамсаргүй устгах тохиолдол байдаг.
Эсвэл iphone, ipod, ipad-аа дундаа хэрэглэж байгаа тохиолдолд нөгөө хэрэглэгчээс зарим зүйлүүдийг хязгаарлаж болох юм. 


Тохируулах заавар:

2013-07-27

Jailbreak хийгээгүй ipod touch, iphone, ipad –нд кракдсан application, тоглоом суулгах арга

       Jailbreak хийхийн нэг давуу тал нь кракдсан тоглоом, application, янз бүрийн tweak суулгах билээ. Ipod, Iphone, Ipad –ндаа jailbreak хийсэн хүмүүс ихэвчлэн http://v.appvv.com , http://iphonecake.com болон бусад share сайтуудаас тоглоом, апликайшн татаж суулгадаг.  Эдгээрээс урд нь  Installous гэж сайхан эд байсан зарим хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Apple байхгүй болгосон. Харин jailbreak хийгээгүй хүмүүс нэг бол үнэгүй тоглоом, апликайшн татна эсвэл худалдаж авдаг. IOS 6 дээр evasi0n jailbreak багаж гарсан даруйдаа эхний 10 минутанд 10000 удаа татагдсан байдаг. Энэ нь хууль бус үйлдэл хэдий ч хүмүүс jailbreak-ыг ямар их хүлээж байсан тодорхой байна.  Харин одоогоор IOS 6.1.3, 6.1.4, 7 дээр Jailbreak гараагүй (зарим нэг thethered-ыг эс тооцвол) учраас одоогийн байдлаар хүлээлттэй байгаа. IOS 7 албан ёсоор гарахад Jailbreak гарна гэсэн мэдээ байгаа ч тэр болтол хугацаа байна. Бас үнэхээр гарах эсэх нь тодорхойгүй юм.

2013-07-03

Унтахдаа дуу сонсдог бол тоглуулагчаа зогсоох хугацааг хэрхэн тохируулах вэ?

      Та орой орондоо орсон хойноо утсаараа дуу сонсдог уу? Тэгээд тоглуулагчаа утраалгүй нэг л мэдэхэд унтчихсан байдаг уу? Шөнө дунд сэртэл, амрах биш ядарсан байдаг. Өнөө сайхан дуунууд маань чихэнд чийртэй сонсогдож бушуухан тоглуулагчаа унтраадаг. Аль эсвэл өглөө сэртэл утасны цэнэг дуусчихсан байдаг. Харин унтахаасаа өмнө энэ тохиргоог хийснээр, таныг унтсан хойно хугацаа нь болонгуут тоглуулагч автоматаар зогсох юм. 
Миний хувьд нилээн хэдэн удаа дуу сонсож байгаад тэр чигээрээ унтах тохиолдол гарч байв. Тэгээд Timer дотор ийм тохиргоо байдгийг мэдээд амар болсон юм.  Тэр болгон хүмүүс мэддэггүй санагдаад блогтоо орууллаа. 

2013-06-10

Apple IOS 7 -оо танилцууллаа.

WWDC буюу Worldwide Developers Conference өчигдөр орой монголын цагаар 01:00 цагт эхэлж 3 цагийн үед дууслаа. Энэ арга хэмжээнд олон зүйл танилцуулагдаж, заал ч алга ташилт, талархалаар дүүрэн байлаа. Энэ дундаас хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйлүүдын нэг бол яах аргагүй IOS 7 байсан юм.  IOS 7 шинэхэн өнгө төрх дизайнтайгаар гарсан байна.
IOS 7 дэмжих төхөөрөмжүүд:

2013-04-15

iphone дээр монгол телевизүүдийг үзэх.

       Одоо нилээн олон монгол телевизүүдийг онлайнаар үзэх боломжтой болжээ. Ялангуяа www.tvmongol.com сайт -руу ороод 11 телевиз үзэж болж байна. Харин утсаар үзэх гэхээр  бидний өргөн ашигладаг google chrome, safari зэрэг mobile web броузер маань flash player дэмждэггүй. Тиймээс сайтууд дээр байгаа flash player-үүдийг тоглуулж болдоггүй. Өөрөөр хэлбэл дуу сонсох, fm сонсох, TV үзэж болдоггүй байв. Харин puffin web броузер нь flash player дэмждэг юм байна. Миний хувьд хэдхэн хоногийн өмнө олж мэдлээ. Тэгээд мэддэггүй нэгэндээ хүргэж байгаадаа таатай байна. Бас татахаар орууллаа. Та өөрийн утсандаа таарах хувилбарыг татаж суулгана. Тэгээд www.tvmongol.com хаягаар ороод ТV -гээ сонгон үзнэ.

IOS ( iphone. ipod touch-4.3-6.1.3)- jailbreak хийсэн утсанд татах (крагдсан хувилбар )
jailbreak хийгээгүй утсанд татах (үнэгүй )(14 хоног Trial )
Андройд - татах

Анхаарах зүйлүүд.
1. Та эхлээд Setting >>General >>Auto Lock -оо never болгох. энэ тохиргоог хийхгүй болохоор үзэж байтал дэлгэц lock болно.
2. Та 3G болон 4G LTE сүлжээнд үзэх бол ярианы төлбөр дээр датаны төлбөр нэмэгдэж гарна.
Тиймээс WiFi интернэт сүлжээнд үзэхэд тохиромжтой. Өндөр хурдны интернэттэй бол гацахгүй үзнэ.





2013-04-12

Iphone дээрээ www.kiebooks.com -оос ном татах (видео заавар)


 Энэ сайт бол миний мэдэхийн хамгийн их монгол номтой сайтны нэг юм.
Та энэ сайтнаас утсан дээрээ шууд ном татахыг хүсвэл эхлээд юуны өмнө таны утсан дээр ibooks гээд application суусан байх ёстой. appstore-оос үнэгүй татаж аваарай. Хэрвээ ibooks суулгах гэхэд таны утасны  IOS чинь таарахгүй байна гэвэл. Гүүглээс хуучин хувилбарыг нь татаад суулгаж болно.  Aйфоны өөрийнх нь броузер болох safari -аар www.kiebooks.com руу ороод татна.
За тэгээд доорх видео хичээлийг дагаад хийгээрэй. Ойлгомжгүй мэдэхгүй зүйл байвал коммент үлдээгээрэй.

2013-03-08

iphone дээрээ youtube -c видео хэрхэн татах вэ?

Youtube -с кино, клип, жүжиг iphone дээрээ хэрхэн хялбар аргаар татах тухай энэ удаа та бүхэндээ  хүргэе. Юуны өмнө таны утас jailbreak хийгдсэн байх ёстойг анхаарна уу?
За тэгэхээр энэ татагчын нэр бол mxtube юм. Mxtube нь хэрэглэхэд үнэхээр  амархан iphone -нд зориулсан эд юм. Өөр янз бүрийн татагч байдаг л байх. Миний хувьд энэ бол ашиглахад амар байдаг. Татсан видео маань mp4 өргөтгөлтэй HD чанартайгаар татагддаг.
За ингээд mxtube - ээ суулгаж,  видео татах  аргыг зургаар нэг бүрчлэн үзүүлье. 
 Таны утас интернэтэд холбогдсон байх ёстой.

2013-02-20

Iphone 5s-ийг 6 сард танилцуулна.


     Хэд хоногийн өмнө Jefferies төвийн шинжээч Питер Мисек (Peter Misek) нэгэн мэдэгдэлдээ шинэ Iphone 5s-ийг 6-р сард танилцуулна гэж мэдээлжээ. Тэрээр дизайны хувьд сүүлийн 2 жилийн загваруудтай ижилхэн байх болно гэв. Түүний ярьсанаар iPhone 5S нь Сүпер HD камер/дэлгэцтэй, сайжруулсан баттери болон Wireless(NFC-Near field communication)” болон илүү сайжруулсан IGZO-тай Retina+, 128ГБ багтаамжтай болох аж. 
Харин өнгөний хувьд ipod touch 5-тай адил 6-8 өнгөтэй байх гэнэ.

Itune ашиглан iphone ringtone хялбар аргаар хийх.

     Гадуур явж байхад iphone барьсан хүмүүс олон болжээ. Тэгэхээс ч яахав тэр сайхан эдийг.  Гэхдээ утасны хонх нь цаанаасаа өгөгдсөн нэгэн хэвийн хэдэн ая л дуугарч байгаа сонсогддог. Учир нь iphone-ны хувьд өөрөө утсан дээрээ оруулсан аянаас шууд сонгоод дуудлаган дээрээ тавих боломжгүй цаанаас нь өгөгдсөн аянуудыг тавихаас өөр аргагүй байдаг. Зарим хүмүүс рок ч юмуу транс аяыг, зарим хүмүүс намуухан аяыг дуудлаган дээрээ тавихыг хүсдэг. Харин таны хувьд өөрийнхөө дуртай ая, аялгууг iphone дуудлаган дээрээ тавих боломжтой. Үүний тулд ямар нэгэн нэмэлт программ компьютер дээрээ эсвэл утсан дээрээ суулгах шаардлагагүй.
Та iphone барьдаг бол мэдээж компьютертоо холбож itune-ээр дамжуулж утсандаа дуу, видео, зураг оруулдаг байж таараа. Тэгвэл itune-ээ ашиглаад хялбар аргаар утасны хонх хийх видео хичээлийг хүргэж байна.

2013-02-19

Ipad 2, new ipad -ыг PC-нд цэнэглэдэг болгох.

Ipad 2 түүний дараагийн хувилбаруудыг PC -нд (виндовс үйлдлийн системтэй) холбохоор "Not Charging" гээд цэнэглэгдэхгүй байдаг билээ. Ялангуяа бид ихэнхдээ виндовс үйлдлийн системтэй компьютер хэрэглэдэг болохоор ipad -аа цэнэглэж чадахгүй тогонд л залгадаг. Уг нь ipad-даа юм суулгаж байх зуураа давхар цэнэглэчихвэл зүгээр байдаг. 
Тэгвэл үүнийг цэнэглэдэг болгох нэг хялбар арга байна. 
Юуны өмнө та ipad -аа компьютертоо холбоно. Тэгээд Ai Charger хэмээн жижигхэн програмыг татаж авна. Энд дарж татаж авна уу?
Татаж авсаны дараа уг файлаа задлаад (Zip 7 юмуу Winrar-аар задлана) setup-ыг нь уншуулна. 
Компьютероо restart хийнэ. Тэгээд л болоо.