Агуу яруу найрагч О.Дашбалбар агсаны "Амьддаа бие биенээ хайрла" гэсэн шүлгийг мэдэхгүй хүн ховор байх. Үнэхээр сайхан шүлэг. Саяхан би сонсож байсан шүлгийн өнгө аяс нь таалагдаад тэгээд төстэй маягаар энэ шүлгийг бичлээ. "Амьддаа бие биенээ хайрла" шүлгийг элдэвлэж гутаах гээгүй юм шүү уншигч олон минь.
Аа бас андройд барьдаг хүмүүс зөвөөр л ойлгоорой энэ зүгээр л шүлэг шүү.
Айфоноо бусдаас битгий харамла хүмүүсээ
Алив утсаа өгчих гэхэд шууд гаргаад өг
Хэрэггүй, зүгээр л тоглох гэж байсан ч гаргаад л өгчих
Хэн нэгнээс утсаа битгий харамла
Андройд барьсан нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч барьдаг байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө Айфон худалдаж авсан бол
Алив сайхныг нь бусадтайгаа харамгүй хуваалц
Айфоны гайхамшигийг тэд ч бас мэдэг
Ганц нэг юм чамаас хүн асуувал
Гарцаагүй түүнийг нь хэлж тусал
Чи сайн мэдэх ч өөр нэгний мэдэхгүй зүйл
Бишгүй л олон байдаг шүү дээ
Айфон авах боломгүй анд нөхөдтэйгээ
Алагчилж битгий харьц, залуучууд минь
Цаадуул чинь цалингаа цуглуулж байгаад
Чамаас ч илүүг барьж болно шүү дээ
Бидний утас авь адилхан
Хол байгаа хоёрыг хооронд нь холбочихно
Хэлж, ярьж чадахгүй байвал хэдэн үг биччихнэ
Ямар ч утас байсан ялгаагүй ярьж, бичиж болно.
Утсаа алдчихаад уйлах шахаж буй найзын сэтгэлийг
Урамтай хэдэн үгээр сэргээж өг
Алдах зовлонг чи сайн мэдэх болохоор
Айфон олбол аваачаад эзэнд нь шууд өгчих.
Автобус такси хоёрт хүн бүр суудаг болохоор
Айфоноо далд сайн хийж бай
Алийг тэр гэхэв дээ анхааралтай явж байгаарай.
Айфоныг би хүний хэрэглээгээр үнэлж, дүгнэдэг болохоор
Ай Өү Эс –ыг ашиглахад үнэхээр амар байдаг болохоор
Айфоныг би бусад утаснаас илүү гэж
бодном
Андройдыг би арай л дутуу гэж дүгнэв
Айфоноо бусдаас битгий харамла хүмүүсээ
Алив сайхан хайраас үнэтэй гэж үү энэ зүйл.
2013 оны 09-р сарын 24-ны өдөр
Шүлгийг зургаар харахыг хүсвэл энд дарна уу.
neeree bi ystoi shuleg zohiodoggui shuu tiimees utga nairuulga bolon ugiin songolt taaruuhan bj medne. Namaig shuumjilbel bi huleej avna
ReplyDelete