Pages

Subscribe:

Ads 468x60px

2013-09-18

IOS 7 update хийх, IOS7 суулгах

За ямартай ч гэсэн өнгөрсөн шөнө хүсэн хүлээсэн шинэ өнгө төрхтэй IOS7 маань албан ёсоор гарлаа. Гайхалтай байна л гэж л хэлье Beta хувилбаруудаа бодвол алдаа бага илүү найдвартай ажиллагаатай гэж найдаж байна. IOS7 дээр монгол гарын драйвер орчихоосой гэж найдаад Apple -руу санал зөндөөн илгээсэн боловч байдаггүй ээ. Хэзээ нэгэн цагт монгол гарын драйвер нэмэгдэнэ гэж найдаж байна.  
Олон хэрэглэгч IOS7 албан ёсоор гарахыг хүлээж байсан байх. Зарим нэг нь Beta хувилбарыг нь суулгаад үзчихсэн аль хэдий нь дасчихсан байх. 
IOS7 нь iphone 4, ipad2 болон түүний дараагийн загварууд, мөн ipod touch 5 гэсэн хэрэгсэлүүд дээр суугдана.  Iphone-ны хувьд бүгд factory unlock байх ёстой. Харин ялтсан симтэй хэрэглэгч суулгасны хэрэггүй. Хэрвээ суулгавал таны сүлжээ орж ирэхгүй болно. 
Суулгах зааврыг iphone 4s дээр бэлдлээ. Амжилттай суугдсан.
Суулгах 1-р арга.
Шууд утаснаас general >>software update гээд  update(шинэчлэл) хийж болно.   
2-р арга:
itune 11.1 хувилбарыг компьютертоо татаж суулгана.
Mac хэрэглэгч ТАТАХ
Windows хэрэглэгч ТАТАХ
Itune 11.1 -ээ суулгасан бол одоо утсаа холбонгуут update хийх үү? гэж асууна. Мэдээж ОК  
Миний хувьд 2-р аргаар update хийлээ.
Та IOS7 –г яг одоо суулгахаар шийдсэн бол доорх зүйлүүдийг нэг шалгачихад илүүдэхгүй.
1.      Update хийхээс өмнө backup хийсэн байх.
2.      Зөөврийн компьютер ашиглаж байгаа бол цэнэгтэй байх
3.      Интернэт холболт найдвартай байх.
4.      Суулгах заавартайгаа сайн танилцсан байх. (Шаардлагтай гэвэл өөр сайт руу орж, өөр заавар зөвлөгөөтэй танилцаж болно)
5.      Таны утас factory unlock байх. http://iphoneimei.info/ энэ хаягаар ороод утасныхаа IMEI кодыг хийж утсаа FU мөн эсэхийг шалгаж болно. Sim lock: гэдэг нь locked байвал болохгүй. 
ЖИЧ: Одоо байгаа ios-ынхоо shsh-г хадгалаад авчих юмыг яаж мэдэхэв. Хадгалах заавар

Мөн та анх удаа restore update хийж байгаа бол өөртөө итгэлтэй байх, ямар ч эрсдэл гарсан ч түүнийг даах сэтгэлийн тэнхээтэй байх,  хамгийн сүүлд нь хөлдөө мөрний хэмжээний зай аваад баруун гараа маузан дээрээ тавиад, зүүн гараараа утсаа барьсан байх. За за энэ бүгд наргиа байлаа. Хэцүү зүйл байхгүй, хэн хүний хийж чадах энгийн зүйл юм. Гагцхүү та заавар зөвлөгөөтэй танилцсан байхад болно.  Амжилт

 Видео заавар:  (Томруулаад HD дээр нь үзээрэй.)
Update хийгдэж дууссаны дараагийн үйлдэл. Зургаар харуулав.





Асуух зүйл байвал. Сэтгэгдэл үлдээгээрэй.

Миний блогоор зочилсон танд баярлалаа. 



5 Сэтгэгдэл:

  1. Сайн байна уу? нэн түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье таньд.
    Таниас юм асуух гэсэн юмаа.
    Миний утас iPhone4S factory unlocked 6.1.1 version Jailbreak-тэй юмлдаа, тэгээд би өнөөдөр утсандаа iOS7 суулгах гээд утаснааса Backup хийгээд Cydia n дээр татаж авсан зүйлүүдээ эхнээс нь remove хийгээд явж байтал гаццан юм, тэгэхээр утасны түгжээг дартал унтарчлаа. тэгээд асаасан чинь Apple logo гарж ирээл буцаж унтраал дахиал Apple logo гарж ирээд байх юм. Яах вэ надад туслаач

    ReplyDelete
  2. яасан болсон уу? болоогүй бол. facebook чатанд ороод ир. https://www.facebook.com/ganbat.bayarsaikhan.7

    ReplyDelete
  3. Ios7 g butsaagaad ios6 bolgoj boloh uu

    ReplyDelete