Жишээлбэл: Видео хичээл бэлтгэх, эсвэл бусдад ямар нэг юм зааж өгөх гэж байгаа бол энэ аргаар утсаа компьютерт холбоод тэгээд компьютерийн дэлгэцний агшинг бичдэг ямар нэгэн програмаар видео болгоод бусдад шэйрэлж болох юм. Заримдаа хэн нэгэн хүн юм асуухаар тийшээ ороод, ийшээ ороод дараа нь тэгнэ ингэнэ гэхээр ойлгохгүй байдаг харин видео болгоод үзүүлчихсэн нь амар, нөгөө хүн ч шууд дуурайгаад хийхэд болно.
(Хэрэв таны device чинь jailbreak хийсэн бол cydia-аас recorder гээд tweek суулгахад болно.) энэ нь илүү ашиглахад хялбар байх.
iphone - ынхаа дэлгэцийг компьютер дээрээ харах миний мэдэхийн 2 арга байна. Энэ 2 арга хоёулаа жайлбрийкгүй утсанд болно.
1-р арга:
Reflection програм ашиглах. Энэ програм нь үнэтэй програм бөгөөд кракдсан хувилбарыг нь татахаар тавилаа.Эхлээд та энэ программыг компьютертоо татаж суулгана. Суулгахад анхаарах гол зүйл бол crackeado1.exe ба crackeado2.exe энэ 2-г суусан газар нь давхарлаж хуулна. Хуулсны дараа crackeado1.exe нэгийг ажиллуулаад ямар ч хамаагүй үг бичиж ок дарна. crackeado2.exe -ээ ажиллуулна. Ажиллуухад taskbar-ын буланд тухайн програм маань орж ирсэн байх болно. Тэгээд iphone-оо холбоод home button -оо 2 дараад зүүн тийш нь гүйлгээд airplay сонголтоос компьютероо холбож өгнө. mirroring хэсгийг оn болгоод done. Одоо компьютерийн дэлгэцэн дээр таны утас орж ирсэн байх болно. Дараа нь ажиллуулахдаа мөн
crackeado2.exe-ыг ажиллуулна.
Жич: энэ програм нь 4s-ээс дээш хувилбарт ажиллах байх. (3gs, 4 ажиллахгүй байх би туршиж үзээгүй)
Програмыг татах:
Энд дарж шууд татна. Бас энд
Reflection суулгаж, ашиглах видео заавар: (Та үзэхдээ HD дээр нь үзвэл илүү тод харагдана.)
2. itools ашиглах.
itools гэж юу болохыг зарим хүмүүс мэдэх байх. itune-ны оронд зарим хүмүүс хэрэглэдэг. Дуу, зураг, арр гээд бүхий л зүйлээ itools-ээр цэгцэлж болдог. Хэрэглэхэд хялбар маш олон давуу талтай. Түүний нэг нь өнөөдрийн хичээл юм. Гэхдээ ганц нэг дутагдалтай тал бас бий.
Татах линк:
Windows хувилбар: http://itools.hk/multi_lang_pc_download.htm
Mac хувилбар: http://itools.hk/en_mac_download.htm
Татаж дууссаны дараа дээр нь дарангуут суугдахгүйгээр шууд ажиллана.
Видео заавар:
0 Сэтгэгдэл:
Post a Comment