Хэд хоногийн өмнө Jefferies төвийн шинжээч Питер Мисек (Peter Misek) нэгэн мэдэгдэлдээ шинэ Iphone 5s-ийг 6-р сард танилцуулна гэж мэдээлжээ. Тэрээр дизайны хувьд сүүлийн 2 жилийн загваруудтай ижилхэн байх болно гэв. Түүний ярьсанаар iPhone 5S нь Сүпер HD камер/дэлгэцтэй, сайжруулсан баттери болон Wireless(NFC-Near field communication)” болон илүү сайжруулсан IGZO-тай Retina+, 128ГБ багтаамжтай болох аж.
Мисек бол iPhone4S-ийн талаар хамгийн түрүүнд мэдээлсэн нэгэн. 2011 оны 5-р сард хүн бүр iPhone 5-ийн талаар ярьж байхад, тэр л ганцаар iPhone 4S гарна гэж мэдээлж байсан. Энэ нь ч удалгүй биелэлээ олсон. Тиймээс түүний энэ яриа үнэн байх магадлалтай.
Мэдээний эх сурвалж: http://www.businessinsider.com
0 Сэтгэгдэл:
Post a Comment