Гадуур явж байхад iphone барьсан хүмүүс олон болжээ. Тэгэхээс ч яахав тэр сайхан эдийг. Гэхдээ утасны хонх нь цаанаасаа өгөгдсөн нэгэн хэвийн хэдэн ая л дуугарч байгаа сонсогддог. Учир нь iphone-ны хувьд өөрөө утсан дээрээ оруулсан аянаас шууд сонгоод дуудлаган дээрээ тавих боломжгүй цаанаас нь өгөгдсөн аянуудыг тавихаас өөр аргагүй байдаг. Зарим хүмүүс рок ч юмуу транс аяыг, зарим хүмүүс намуухан аяыг дуудлаган дээрээ тавихыг хүсдэг. Харин таны хувьд өөрийнхөө дуртай ая, аялгууг iphone дуудлаган дээрээ тавих боломжтой. Үүний тулд ямар нэгэн нэмэлт программ компьютер дээрээ эсвэл утсан дээрээ суулгах шаардлагагүй.
Та iphone барьдаг бол мэдээж компьютертоо холбож itune-ээр дамжуулж утсандаа дуу, видео, зураг оруулдаг байж таараа. Тэгвэл itune-ээ ашиглаад хялбар аргаар утасны хонх хийх видео хичээлийг хүргэж байна.
Миний бүтээсэн ringtone-г татах бол
энд дарна уу?
Chireed desktop tavihaar m4a gej garj irehgui baihiin yahuu
ReplyDeleteAAC version gdg n garch irehgui bhiin???
ReplyDeleteболчихлоо шүү үнэхээр их баярлалаа :)
ReplyDeletei tunes de utsaa holbohod tones gej garch irku ma , yaj gargah we ?
ReplyDeletesain bnuuu ene zaavariin duu n eruusuu sonsogdohgui yumaa
ReplyDelete