Pages

Subscribe:

Ads 468x60px

2013-07-03

Унтахдаа дуу сонсдог бол тоглуулагчаа зогсоох хугацааг хэрхэн тохируулах вэ?

      Та орой орондоо орсон хойноо утсаараа дуу сонсдог уу? Тэгээд тоглуулагчаа утраалгүй нэг л мэдэхэд унтчихсан байдаг уу? Шөнө дунд сэртэл, амрах биш ядарсан байдаг. Өнөө сайхан дуунууд маань чихэнд чийртэй сонсогдож бушуухан тоглуулагчаа унтраадаг. Аль эсвэл өглөө сэртэл утасны цэнэг дуусчихсан байдаг. Харин унтахаасаа өмнө энэ тохиргоог хийснээр, таныг унтсан хойно хугацаа нь болонгуут тоглуулагч автоматаар зогсох юм. 
Миний хувьд нилээн хэдэн удаа дуу сонсож байгаад тэр чигээрээ унтах тохиолдол гарч байв. Тэгээд Timer дотор ийм тохиргоо байдгийг мэдээд амар болсон юм.  Тэр болгон хүмүүс мэддэггүй санагдаад блогтоо орууллаа. 


Тохиргоог хэрхэн хийхийг зургаар харуулъя. 
1. Цаг руугаа орно. 

 2. Timer хэсэг рүү орно. Хэдэн минут сонсохоо тохируулж өгнө. Миний хувьд 25 минут байхаар тохирууллаа. Дараа нь When Timer Ends хэсэг рүү ороод доош нь гүйлгээд Stop Playing -ийг сонгоод Set дарна. Тэгээд Start дарна. Одоо эндээсээ гараад дуугаа тоглуулна.




4 Сэтгэгдэл: