Pages

Subscribe:

Ads 468x60px

2013-08-14

Хэрэггүй Backup – аа устгах,


Backup(нөөцлөх) гэж юу болохыг мэдэх байх. Backup хийсэн бол та утсаа алга болгосон тохиолдолд таны мэдээллүүд компьютер дээр чинь байх болно. Тэгээд өөр утас аваад restore backup хийхэд таны хуучин зүйлүүд чинь бүгд байх болно. Мөн home товчоо 2 дараад үзэхэд хамгийн сүүлд нээж байсан арр-ууд чинь хүртэл нээлттэй байх болно. Үнэхээр гайхалтай биш гэжүү.
       Та өөрийнхөө хэрэгсэл(iphone, ipod, ipad)-ээ itune-ндээ холбоод backup хийх үед дараах зүйлүүдийг нөөцөлж авдаг.  Үүнд: Таны камераараа авсан зураг, бичлэг,  утасны дугаарууд, дуу болон клип (өөрийнхөө компьютер, itune-ээр суулгасан тохиолдолд), voice record, note дээр тэмдэглэсэн зүйлүүд, өөрийнхөө account-аар суулгасан арр-ууд мөн таны тохируулсан тохиргоонуудыг чинь хүртэл нөөцөлж авдаг. (Жэйлбрийк хийж суулгасан аррlication болон tweak, тохиргоонуудыг нөөцөлж авахгүй). 

Энэ мэт та хүний өөрийн хэрэгсэлүүдийг компьютертоо залгах болгондоо backup хийгээд байсан бол таны компьютер дээрh мэдээллүүд хадгалагдан үлдэж их зай эзлэх болдог. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд та хүний хэрэгсэлийг өөрийн компьютер дээрээ backup хийх үед дээр дурьдсан зүйлүүдээс дуу болон клип нь нөөцлөгдөхгүй учир нь тэр хүн өөр компьютер, өөр itune-ээр дуу клипээ суулгасан болохоор. 
Тухайн хэрэгсэл дээр их хэмжээний юм байсан бол таны компьютерт төдий чинээ их зай эзлэнэ гэсэн үг. Хэдэн сарын өмнө миний C диск бараг дүүрэх шахсан байсан. Тэгээд баахан хүний өөрийн хэрэгсэлүүдийн хуучин backup байгаа учраас ийм болсоныг мэдээд устгаж, овоо зай гарсан. Одоо хааяа хүний утас үзэж өгөхдөө нөөцөлж аваад дараа нь backup-ыг нь устгадаг. 

Устгах дараалал: 
Зургийг хараад улаанаар дугуйлсаныг дагаад хийгээрэй.
1. Edit>>Preferences>>devices   Жич: Энэ тохиргоо руу ороход itune-ынхээ хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
2. Он сарыг нь харж байгаад хэрэггүй гэснээ устга. Миний хувьд өөрийнхөө утасны бакапыг үлдээгээд бусдыг нь устгалаа. 
3.
Ингээд боллоо. 



0 Сэтгэгдэл:

Post a Comment