Саяхан миний word, болон excel файл нээгдэхгүй зураг дээрх шиг алдаа заагаад байв. Тэгээд office -оо устгаад дахиад суулгасан ч гэсэн хэвээр байв. Харин энэ алдааны учир нь хард дискны нэр нь өөрчлөгдсөнөөс болсон байна. Хард дискээ дараах тэмдэгтүүд (<>|\"/ )-ийн аль нэгээр нь нэрлэсэн тохиолдолд дараах алдаа гардаг юм байна. Тиймээс ховор тохиолдох алдаа гэж ойлгоход болно. Хард дискээ дэлгэцэн дээр ил гаргасан тохиолдолд компьютероо арчих эсвэл хүүхдүүд оролдсоноор гараас ямар нэгэн товч дарагдаж хард дискны нэр нь өөрчлөгдчих гээд байдаг. Хэрэв өөрчлөгдсөн бол урьд нь ямар нэртэй байсан буцаагаад тэр нэрээр нь өөрчилөхөд л болно. Миний хард дискны нэр "\" болж өөрчлөгдсөн байна. Буцаагаад "Macintosh HD" болгоод word -оо нээж үзвэл зүгээр болсон байв. Үүнийг анзаараагүйгээс болж нилээн цаг алдав. Та бүхэнд ч гэсэн хэрэг болж юуны магад.
Error window text:
Opening Normal.dotm
Microsoft Office Word
The Open XML file Normal.dotm cannot be opened because there are problems with the contents or the file name might contain invalid characters (for example, <>|\"/).
Details
No error detail available
2014-10-14
2014-10-03
iOS 8 дээр personal hotspot гарч ирэхгүй байвал хэрхэн тохируулах вэ?
Саяхан iOS 8 гарч олон хүмүүс update хийсэн байх. Гэхдээ iOS 8 суулгасны дараа зарим хүмүүс, миний iPhone дээр Personal Hotspot нь гарч ирэхгүй байна яах вэ гэсэн асуулттай тулгарч байв. Миний хувьд ч ялгаагүй. Миний iPhone дээр mobicom -ын сим хийхэд personal hotspot нь гарч ирээд харин G-mobile, Skytel-ын 3G сим хийхэд personal hotspot нь гарч ирэхгүй байв. Өмнөх iOS 7.1.2 дээр зүгээр байсан. Гэхдээ үүний учрыг саяхан олж мэдээд та бүхэнтэй хуваалцаж байна. Учир нь гэвэл 3G тохиргоогоо дутуу хийсэн байв.
Тэгэхээр тохиргоо хийхээс өмнө Hotspot гэж юу болох талаар товчхон өөрийнхөөрөө тайлбарлаж өгье гэж бодлоо.
iPhone дээр Personal Hotspot гэж юу болохыг та мэдэх үү? Ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ нь та 3G -ээрээ интернэт ороод интернэтээ бусадтай хуваалцах тохиргоо юм. Өөрөөр хэлбэл та Personal Hotspot -оо асаагаад нөүтбүүк эсвэл өөр гар утаснаас интернэт орох боломжтой болох юм. Таны утас бяцхан рүүтэр(router) болж өгч байна гэсэн үг юм. Сургууль дээр эсвэл гадуур явж байхад, эсвэл ажлын интернэт тасарсан үед ч юмуу. Ер нь хааяа хааяа их хэрэг болно. Хязгааргүй дата-тай үед бол hotspot-оо асаагаад компьютероосоо интернэт ороход сайхан л байдаг. Миний хувьд Скайтелийн 24 цагийн хязгааргүй датаг голцуухан авч ашигладаг. Хэрвээ G-mobile-ын хязгааргүй дата нь 24 цагаар байдаг бол шууд л авч ашиглана. Хурд бол гомдоохгүй дээ. За за тэр ч яахав. Гол юмаа хэлж өгье.
Юуны өмнө эхлээд 3G интернэт тохиргоогоо iPhone дээр хийе. Магадгүй таны сим карт Мобиком бол шууд дата, 3G -ээ асаахад л интернэт орох байх. Хэрвээ орохгүй байвал доорх заавраар оруулаарай.
1. Settings >> Cellular >> Cellular Data network >> APN хэсэгт тохирох үгийг бичиж өгнө. Зурган дээр дарахад томорч харагдах болно.
Subscribe to:
Posts (Atom)