Pages

Subscribe:

Ads 468x60px

2014-10-03

iOS 8 дээр personal hotspot гарч ирэхгүй байвал хэрхэн тохируулах вэ?

       Саяхан iOS 8 гарч олон хүмүүс update хийсэн байх. Гэхдээ iOS 8 суулгасны дараа зарим хүмүүс, миний iPhone дээр Personal Hotspot нь гарч ирэхгүй байна яах вэ гэсэн асуулттай тулгарч байв. Миний хувьд ч ялгаагүй.  Миний iPhone дээр mobicom -ын сим хийхэд personal hotspot нь гарч ирээд харин G-mobile, Skytel-ын 3G сим хийхэд personal hotspot нь гарч ирэхгүй байв. Өмнөх iOS 7.1.2 дээр зүгээр байсан. Гэхдээ үүний учрыг саяхан олж мэдээд та бүхэнтэй хуваалцаж байна. Учир нь гэвэл 3G тохиргоогоо дутуу хийсэн байв. 

Тэгэхээр тохиргоо хийхээс өмнө Hotspot гэж юу болох талаар товчхон өөрийнхөөрөө тайлбарлаж өгье гэж бодлоо. 
iPhone дээр Personal Hotspot гэж юу болохыг та мэдэх үү? Ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ нь та 3G -ээрээ интернэт ороод интернэтээ бусадтай хуваалцах тохиргоо юм. Өөрөөр хэлбэл та Personal Hotspot -оо асаагаад нөүтбүүк эсвэл өөр гар утаснаас интернэт орох боломжтой болох юм. Таны утас бяцхан рүүтэр(router) болж өгч байна гэсэн үг юм. Сургууль дээр эсвэл гадуур явж байхад, эсвэл ажлын интернэт тасарсан үед ч юмуу. Ер нь хааяа хааяа их хэрэг болно. Хязгааргүй дата-тай үед бол hotspot-оо асаагаад компьютероосоо интернэт ороход сайхан л байдаг. Миний хувьд Скайтелийн 24 цагийн хязгааргүй датаг  голцуухан авч ашигладаг. Хэрвээ G-mobile-ын хязгааргүй дата нь 24 цагаар байдаг бол шууд л авч ашиглана.  Хурд бол гомдоохгүй дээ. За за тэр ч яахав. Гол юмаа хэлж өгье. 

     Юуны өмнө эхлээд 3G интернэт тохиргоогоо iPhone дээр хийе. Магадгүй таны сим карт Мобиком бол шууд дата, 3G -ээ асаахад л интернэт орох байх. Хэрвээ орохгүй байвал доорх заавраар оруулаарай. 
1. Settings >> Cellular >> Cellular Data network >> APN хэсэгт тохирох үгийг бичиж өгнө.   Зурган дээр дарахад томорч харагдах болно.
Settings >> Cellular
.

2. Cellular Data хэсгийн APN дээр Mobicom болон G-Mobile бол internet, Unitel бол net, Skytel бол style гэж бичнэ. Тэгээд доошоо нь гүйлгээд Personal hotspot дээрээ бас бичээрэй. Энд бичсэнээр Personal Hotspot чинь Settings дотор орж ирэх болно. Энд бичээгүйгээс болж орж ирэхгүй байв. 

Personal Hotspot-оо асаахад интернэтийн нэр нь таны утасны нэрээр байх болно. Нэрээ өөрчлөхийг хүсвэл. Settings >> General >> about >> name -рүү ороод өөрчилж болно. 
Personal Hotspot-ын нууц үг нь цаанаасаа баахан тоо үсэг холилдоод өгөгддөг. Гэхдээ та үүнийг өөрчилж болно. Жишээлбэл: утасны дугаараа ч юмуу оруулж өгч болно. 8 болон түүнээс дээш цифр байх ёстой. Мөн энэхүү hotspot-ыг 3G iPad-нууд бас ашиглаж болно.

Сүүлд нь гэж хэлэхэд Hotspot нь зөвхөн iPhone дээр байдаг эд биш бараг бүх төрлийн ухаалаг утсан дээр байдаг. Android дээр tethered hotspot ч билүү тиймэрхүү нэртэйгээр байдаг. Тохиргоогоо хийгээд 3G-ээ асаагаад интернэтээ бас цацаж болно. Бас mobile hotspot гээд 3G сим ордог жижигхэн төхөөрөмж байдаг. Монголоор бол халаасны wifi цацагч гэж хэлж болох юм. Дээхэн үед скайтел оруулж ирээд зарж байсан. Одоо байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Харин G-Mobile дээр харагдаж байсан. 

Баярлалаа. 

Блогийн нийтлэлийг хуулбарлахыг хүсвэл эх сурвалжыг нь заавал дурьдаж байна уу.



1 Сэтгэгдэл: