Саяхан миний word, болон excel файл нээгдэхгүй зураг дээрх шиг алдаа заагаад байв. Тэгээд office -оо устгаад дахиад суулгасан ч гэсэн хэвээр байв. Харин энэ алдааны учир нь хард дискны нэр нь өөрчлөгдсөнөөс болсон байна. Хард дискээ дараах тэмдэгтүүд (<>|\"/ )-ийн аль нэгээр нь нэрлэсэн тохиолдолд дараах алдаа гардаг юм байна. Тиймээс ховор тохиолдох алдаа гэж ойлгоход болно. Хард дискээ дэлгэцэн дээр ил гаргасан тохиолдолд компьютероо арчих эсвэл хүүхдүүд оролдсоноор гараас ямар нэгэн товч дарагдаж хард дискны нэр нь өөрчлөгдчих гээд байдаг. Хэрэв өөрчлөгдсөн бол урьд нь ямар нэртэй байсан буцаагаад тэр нэрээр нь өөрчилөхөд л болно. Миний хард дискны нэр "\" болж өөрчлөгдсөн байна. Буцаагаад "Macintosh HD" болгоод word -оо нээж үзвэл зүгээр болсон байв. Үүнийг анзаараагүйгээс болж нилээн цаг алдав. Та бүхэнд ч гэсэн хэрэг болж юуны магад.
Error window text:
Opening Normal.dotm
Microsoft Office Word
The Open XML file Normal.dotm cannot be opened because there are problems with the contents or the file name might contain invalid characters (for example, <>|\"/).
Details
No error detail available
2014-10-14
Subscribe to:
Post Comments (Atom)
Юм асууя. Сая ийм ком авсан чинь вордоо яаж ашиглахаа мэддэггүй ээ. 1.Юм бичиж байхад арын үсгүүдээ яаж арилгах. 2. Кейбоард дээрээ хэлээ яаж өөрчлөх. 3. Кириллээр бичиж байхад цэг, таслалаа шифт дарахгүйгээр яаж шууд яаж гаргах? гэх мэт асуулт байна. Эсвэл сурснаараа майкрософтийн мак суулгадаг юм билүү, зөвлөөч.
ReplyDeleteSn bnu? Macbook dr office-iin programuud yaj suulgah ve?
ReplyDeleteUlzii Tsoo
ReplyDeletehttp://g-bayaraa.blogspot.com/2014/09/mac-os-unicode.html энэ гарын драйверыг суулга.