Суулгахдаа safari -аа түр хаагаарай.
2014-11-09
Flash player 15, 16 for OS X Yosemite (Updated)
OS X Yosemite суулгасны дараа таны flash player чинь update хийгдэхгүй алдаа заагаад байна уу? Бүрэн татагдахгүй алдаа заагаад гарчихаад байна уу? Тэгвэл эндээс сүүлийн хувилбарыг татаж аваад суулгаарай.
Суулгахдаа safari -аа түр хаагаарай.
Суулгахдаа safari -аа түр хаагаарай.
2014-10-14
Microsoft office 2011 дээр гарсан алдааг засах (Macbook air, pro дээр)
Саяхан миний word, болон excel файл нээгдэхгүй зураг дээрх шиг алдаа заагаад байв. Тэгээд office -оо устгаад дахиад суулгасан ч гэсэн хэвээр байв. Харин энэ алдааны учир нь хард дискны нэр нь өөрчлөгдсөнөөс болсон байна. Хард дискээ дараах тэмдэгтүүд (<>|\"/ )-ийн аль нэгээр нь нэрлэсэн тохиолдолд дараах алдаа гардаг юм байна. Тиймээс ховор тохиолдох алдаа гэж ойлгоход болно. Хард дискээ дэлгэцэн дээр ил гаргасан тохиолдолд компьютероо арчих эсвэл хүүхдүүд оролдсоноор гараас ямар нэгэн товч дарагдаж хард дискны нэр нь өөрчлөгдчих гээд байдаг. Хэрэв өөрчлөгдсөн бол урьд нь ямар нэртэй байсан буцаагаад тэр нэрээр нь өөрчилөхөд л болно. Миний хард дискны нэр "\" болж өөрчлөгдсөн байна. Буцаагаад "Macintosh HD" болгоод word -оо нээж үзвэл зүгээр болсон байв. Үүнийг анзаараагүйгээс болж нилээн цаг алдав. Та бүхэнд ч гэсэн хэрэг болж юуны магад.
Error window text:
Opening Normal.dotm
Microsoft Office Word
The Open XML file Normal.dotm cannot be opened because there are problems with the contents or the file name might contain invalid characters (for example, <>|\"/).
Details
No error detail available
Error window text:
Opening Normal.dotm
Microsoft Office Word
The Open XML file Normal.dotm cannot be opened because there are problems with the contents or the file name might contain invalid characters (for example, <>|\"/).
Details
No error detail available
2014-10-03
iOS 8 дээр personal hotspot гарч ирэхгүй байвал хэрхэн тохируулах вэ?
Саяхан iOS 8 гарч олон хүмүүс update хийсэн байх. Гэхдээ iOS 8 суулгасны дараа зарим хүмүүс, миний iPhone дээр Personal Hotspot нь гарч ирэхгүй байна яах вэ гэсэн асуулттай тулгарч байв. Миний хувьд ч ялгаагүй. Миний iPhone дээр mobicom -ын сим хийхэд personal hotspot нь гарч ирээд харин G-mobile, Skytel-ын 3G сим хийхэд personal hotspot нь гарч ирэхгүй байв. Өмнөх iOS 7.1.2 дээр зүгээр байсан. Гэхдээ үүний учрыг саяхан олж мэдээд та бүхэнтэй хуваалцаж байна. Учир нь гэвэл 3G тохиргоогоо дутуу хийсэн байв.
Тэгэхээр тохиргоо хийхээс өмнө Hotspot гэж юу болох талаар товчхон өөрийнхөөрөө тайлбарлаж өгье гэж бодлоо.
iPhone дээр Personal Hotspot гэж юу болохыг та мэдэх үү? Ихэнх хүмүүс мэдэх байх. Энэ нь та 3G -ээрээ интернэт ороод интернэтээ бусадтай хуваалцах тохиргоо юм. Өөрөөр хэлбэл та Personal Hotspot -оо асаагаад нөүтбүүк эсвэл өөр гар утаснаас интернэт орох боломжтой болох юм. Таны утас бяцхан рүүтэр(router) болж өгч байна гэсэн үг юм. Сургууль дээр эсвэл гадуур явж байхад, эсвэл ажлын интернэт тасарсан үед ч юмуу. Ер нь хааяа хааяа их хэрэг болно. Хязгааргүй дата-тай үед бол hotspot-оо асаагаад компьютероосоо интернэт ороход сайхан л байдаг. Миний хувьд Скайтелийн 24 цагийн хязгааргүй датаг голцуухан авч ашигладаг. Хэрвээ G-mobile-ын хязгааргүй дата нь 24 цагаар байдаг бол шууд л авч ашиглана. Хурд бол гомдоохгүй дээ. За за тэр ч яахав. Гол юмаа хэлж өгье.
Юуны өмнө эхлээд 3G интернэт тохиргоогоо iPhone дээр хийе. Магадгүй таны сим карт Мобиком бол шууд дата, 3G -ээ асаахад л интернэт орох байх. Хэрвээ орохгүй байвал доорх заавраар оруулаарай.
1. Settings >> Cellular >> Cellular Data network >> APN хэсэгт тохирох үгийг бичиж өгнө. Зурган дээр дарахад томорч харагдах болно.
2014-09-13
iOS 8 -ын 18 ширхэг шинэ wallpapers (татахаар)
Хэдхэн хоногийн дараа албан ёсоор нийтэд цацагдах apple-ын iOS 8 шинэ үйлдлийн системд нэмэгдсэн 18 ширхэг өвөрмөц өнгө төрхтэй дэлгэцний зургийг та бүхэнд татахаар хүргэж байна. Татахад хялбар болгож dropboх -д оруулж өглөө. Та үзэж байгаад таалагдсан зургаа хадгалж авах боломжтой. Утсан дээрээ шууд татахын тулд эхлээд Safari -аар дамжин g-bayaraa.blogspot.com , энэ нийтлэл руу орж өөрийн утсанд тохирохыг сонгон ар талын татах хэсэгт дарна. Тэгэхэд зурагнууд харагдах ба татахыг хүссэн зурган дээрээ удаан дарж хадгалж авна.
● iPhone 5s,5c,5 - 640x1136 Татах
● iPhone 5s,5c,5 - 744x1392 (Parallax effect) Татах
● iPhone 4, 4S - 640x960 Татах
● iPhone 4, 4S - 740x1192 (Parallax effect) Татах
● iPhone 2G, 3G, 3GS - 320x480 Татах
● iPad Татах
Эх сурвалж: http://www.iclarified.com/
iPhone 6 wallpaper, iOS 8 wallpapers, iOS 8 wallpaper for iPhone 2g,3g,3gs,4,4s,5,5s,5c iOS8 wallpaper for iPad
● iPhone 5s,5c,5 - 640x1136 Татах
● iPhone 5s,5c,5 - 744x1392 (Parallax effect) Татах
● iPhone 4, 4S - 640x960 Татах
● iPhone 4, 4S - 740x1192 (Parallax effect) Татах
● iPhone 2G, 3G, 3GS - 320x480 Татах
● iPad Татах
Эх сурвалж: http://www.iclarified.com/
iPhone 6 wallpaper, iOS 8 wallpapers, iOS 8 wallpaper for iPhone 2g,3g,3gs,4,4s,5,5s,5c iOS8 wallpaper for iPad
2014-09-10
[UPDATED-2020.05.04] For Catalina, Mongolian Standart Keyboard for Mac, Shortcut-ууд ажиллана.
Юуны өмнө шинэ монгол гарын драйвертай болж, та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Виндовс компьютер хэрэглэж байгаад Мак хэрэглэхэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол яах аргагүй монгол гарын драйвер юм. Мак үйлдлийн системд одоогоор монгол гарын драйверыг одоо болтол оруулаагүй л байна. Гэхдээ аль хэдийнээ энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Магадгүй хамгийн анх энэ сайтан дээр нийтэлж байсан байх. Миний хувьд виндовс олон жил хэрэглэсэн болохоор виндовс гарын драйверт их дассан байв. Саяхан мак-ын хэрэглэгч болж нетээс нэгэн монгол гарын драйвер татаж суулгав. Гэтэл криллээр бичих үед цэг тавихдаа заавал shift + 6 дарж байв. Бас Photoshop дээр энэ гарын драйвер маань unicode монгол фонтуудыг танихгүй байв. Энэ бол том асуудал юм. Мөн зарим нэг Япон байрлалтай Маcbook pro-д таарахгүй байв. Гэхдээ энэ бүх асуудлыг бүгдийг нь шийдэж чадав. Одоогоор ямар нэгэн асуудалгүй сайхан л байна. Өөрийн хөгжүүлсэн гарын драйверын тухай нийтлэл бэлдэж та бүхэнтэй хуваалцах гэсэн боловч цаг зав гарахгүй нилээн удсаар өнөөдөр хуваалцаж байна.
2014-09-09
iPhone 6, iPhone 6Plus, Apple Watch товч танилцуулга.
Аpple компани "iPhone 6" болон "iPhone 6 plus" гэсэн хоёр төрлийн iPhone, шинээр “Apple Watch” гэх мэт гурван шинэ бүтээгдэхүүнээ албан ёсоор танилцууллаа. Та бүхэндээ мэдээлэл болгох үүднээс товчхон танилцуулбал iPhone 6 нь 4.7 инч бөгөөд дэлгэцний нягтрал нь 1334x750, 6.9мм-ын зузаантай, iPhone 6 plus нь 5.5 бөгөөд дэлгэцний нягтрал нь 1920х1080, 7.1 мм-ын зузаантай юм байна. Full 1080p HD resolution шинэ retina дэлгэцтэй болсон бөгөөд одоо байгаа retina дэлгэцээс илүү өндөр нарийвчлалтай юм байна. Дэлгэц нь огт зурагддаггүй чулуун дэлгэц гэнэ. Бас дэлгэц нь 180 градус эргэдэг болжээ нэг ёсондоо iPad шиг арр-ууд нь хөндлөн болно гэсэн үг. Мөн энэ бүгдээс гадна илүү нимгэн, хөнгөн, хүчирхэг болжээ. Тухайлбал шинэ төрлийн А8 чип нь өмнөх CPU-нээс 25% илүү хурдан, график дүрслэлийн хувьд өмнөхөөсөө 50% хурдан ажиллах юм байна. Том хэмжээтэй хүчин чадал шаардсан тоглоом тоглоход алзахгүй гэхэд болно. Шинээр А8 motion coprocessor нэмэгдсэн ба секундэд 120 эсвэл 240кадраар удаашруулсан дүрс бичлэг хийх боломжтой болжээ.
Шинэ төрлийн хоёр iPhone-ны камерны хувьд 8MP бөгөөд түүнд суурилсан мэдрэгчүүдыг нь илүү сайжруулжээ. Мэдрэгчүүд нь авах зүйл дээрээ илүү хурдан төвлөрч, тод авдаг болсон байна. Ялангуяа хүний нүүр царайг илүү сайн таньдаг болжээ. Бас Барометр буюу агаарын даралт хэмжигч нэмэгджээ.
Шинэ төрлийн хоёр iPhone-ны камерны хувьд 8MP бөгөөд түүнд суурилсан мэдрэгчүүдыг нь илүү сайжруулжээ. Мэдрэгчүүд нь авах зүйл дээрээ илүү хурдан төвлөрч, тод авдаг болсон байна. Ялангуяа хүний нүүр царайг илүү сайн таньдаг болжээ. Бас Барометр буюу агаарын даралт хэмжигч нэмэгджээ.
2014-06-23
iOS 7.1 - 7.1.1 untethered jailbreak хийх, ( хүлээсэн хүмүүст зориулав )
@ PanguTeam багийнхан iOS 7.1 - 7.1.1 дээр амжилттай untethered жайлбрийк хийсэн байна. Энэ багаж нь хятад хэл дээр бөгөөд 25PP -д хамааралтай юм байна. Гэхдээ багажыг ашиглахад хялбар учир хэлний бэрхшээл тулгарахгүй биз. iOS 7.1 - 7.1.1 суугдсан iPhone 5S, 5, 4s, 4 iPad Air, 4, 3, 2, iPad Mini дээр тест хийжээ.
Jailbreak гаргасан албан ёсны вэб: http://pangu.io/
Jailbreak гаргасан албан ёсны вэб: http://pangu.io/
Үйлдлийн систем | Хувилбар | Татах хаяг |
---|---|---|
Windows | 1.0.0 | Шууд татах zippyshare.com -оос татах |
Mac | 1.0.0 | Одоогоор мас дээр гараагүй байна. |
Заавар:
iPhone дээр жишээ болгон орууллаа.
1. Өөрийн компьютерт тохирох хувилбарыг татаж авна.
2. iTune сүүлийн хувилбар суугдсан байх
3. USB кабелиар iPhono-оо компьютерт холбоно.
4. Багажаа ажилуулна. Чагталсан хэсгийн чагтыг болиулна.
5. jailbreak товчин дээр дарна.
6. Утасныхаа цагийг тааруулна.
7. 10-15 минут уншаад утас өөрөө унтраад асах болно. Cydia суугдсан байх болно.
Суулгасны дараа хамгийн түрүүнд хийх зүйл юу вэ? Эндээс үзэж болно.
Анхаарах зүйл: Хэдийгээр энэ багаж нь ихэнх хэрэгсэл дээр амжилттай jailbreak хийсэн хэдий ч ямар нэгэн эрсдэлээс сэргийлж jailbreak хийхээс өмнө та өөрийн өгөгдлөө нөөцлөн (backup) аваарай.
Видео заавар: (жайлбрийк хийж буй видеог монгол заавартай болгов.)
Жич: jailbreak хийснээс болж ямар нэгэн эрсдэл учирвал манай блог хариуцахгүй болно.
2014-01-12
Блог өөрийн гэсэн REPO-той боллоо.
Блог өөрийн REPO -той боллоо. (Бүгдийг нэр дороос олон repo source суулгах шаардлагагүй )
iOS7 -д зориулсан Appsync iOS7 -оос эхлээд, монгол гарын драйвер, мөн зарим нэг хэрэгтэй tweak-үүд(кракдсан) орсон. Та манай Repo Source-ийг нэмээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та хүссэн repo-гоо захиалж болно.
iOS7 -д зориулсан Appsync iOS7 -оос эхлээд, монгол гарын драйвер, мөн зарим нэг хэрэгтэй tweak-үүд(кракдсан) орсон. Та манай Repo Source-ийг нэмээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та хүссэн repo-гоо захиалж болно.
http://cydia.myrepospace.com/gbayaraa/
Appsync for iOS 7.0+
PP.ipa for iOS7 X
Zeppelin
5 Row Custom iPad Keyboard
5 Row Customizable Keyboard for iPhone
iFile
Display Recorder (Crack 1.0)
Barrel
Audio Recorder
Subscribe to:
Posts (Atom)