Pages

Subscribe:

Ads 468x60px

2013-02-20

Iphone 5s-ийг 6 сард танилцуулна.


     Хэд хоногийн өмнө Jefferies төвийн шинжээч Питер Мисек (Peter Misek) нэгэн мэдэгдэлдээ шинэ Iphone 5s-ийг 6-р сард танилцуулна гэж мэдээлжээ. Тэрээр дизайны хувьд сүүлийн 2 жилийн загваруудтай ижилхэн байх болно гэв. Түүний ярьсанаар iPhone 5S нь Сүпер HD камер/дэлгэцтэй, сайжруулсан баттери болон Wireless(NFC-Near field communication)” болон илүү сайжруулсан IGZO-тай Retina+, 128ГБ багтаамжтай болох аж. 
Харин өнгөний хувьд ipod touch 5-тай адил 6-8 өнгөтэй байх гэнэ.

Itune ашиглан iphone ringtone хялбар аргаар хийх.

     Гадуур явж байхад iphone барьсан хүмүүс олон болжээ. Тэгэхээс ч яахав тэр сайхан эдийг.  Гэхдээ утасны хонх нь цаанаасаа өгөгдсөн нэгэн хэвийн хэдэн ая л дуугарч байгаа сонсогддог. Учир нь iphone-ны хувьд өөрөө утсан дээрээ оруулсан аянаас шууд сонгоод дуудлаган дээрээ тавих боломжгүй цаанаас нь өгөгдсөн аянуудыг тавихаас өөр аргагүй байдаг. Зарим хүмүүс рок ч юмуу транс аяыг, зарим хүмүүс намуухан аяыг дуудлаган дээрээ тавихыг хүсдэг. Харин таны хувьд өөрийнхөө дуртай ая, аялгууг iphone дуудлаган дээрээ тавих боломжтой. Үүний тулд ямар нэгэн нэмэлт программ компьютер дээрээ эсвэл утсан дээрээ суулгах шаардлагагүй.
Та iphone барьдаг бол мэдээж компьютертоо холбож itune-ээр дамжуулж утсандаа дуу, видео, зураг оруулдаг байж таараа. Тэгвэл itune-ээ ашиглаад хялбар аргаар утасны хонх хийх видео хичээлийг хүргэж байна.

2013-02-19

Ipad 2, new ipad -ыг PC-нд цэнэглэдэг болгох.

Ipad 2 түүний дараагийн хувилбаруудыг PC -нд (виндовс үйлдлийн системтэй) холбохоор "Not Charging" гээд цэнэглэгдэхгүй байдаг билээ. Ялангуяа бид ихэнхдээ виндовс үйлдлийн системтэй компьютер хэрэглэдэг болохоор ipad -аа цэнэглэж чадахгүй тогонд л залгадаг. Уг нь ipad-даа юм суулгаж байх зуураа давхар цэнэглэчихвэл зүгээр байдаг. 
Тэгвэл үүнийг цэнэглэдэг болгох нэг хялбар арга байна. 
Юуны өмнө та ipad -аа компьютертоо холбоно. Тэгээд Ai Charger хэмээн жижигхэн програмыг татаж авна. Энд дарж татаж авна уу?
Татаж авсаны дараа уг файлаа задлаад (Zip 7 юмуу Winrar-аар задлана) setup-ыг нь уншуулна. 
Компьютероо restart хийнэ. Тэгээд л болоо.