Jailbreak
хийхийн нэг давуу тал нь кракдсан тоглоом, application, янз бүрийн tweak суулгах билээ. Ipod,
Iphone, Ipad –ндаа jailbreak
хийсэн хүмүүс ихэвчлэн http://v.appvv.com , http://iphonecake.com болон бусад share сайтуудаас
тоглоом, апликайшн татаж суулгадаг. Эдгээрээс урд нь Installous
гэж сайхан эд байсан зарим хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Apple байхгүй болгосон. Харин jailbreak
хийгээгүй хүмүүс нэг бол үнэгүй тоглоом, апликайшн татна эсвэл худалдаж авдаг. IOS 6 дээр evasi0n jailbreak
багаж гарсан
даруйдаа эхний 10 минутанд 10000 удаа татагдсан байдаг. Энэ нь хууль бус үйлдэл
хэдий ч хүмүүс jailbreak-ыг ямар их хүлээж байсан
тодорхой байна. Харин
одоогоор IOS 6.1.3, 6.1.4, 7 дээр Jailbreak гараагүй (зарим нэг thethered-ыг эс тооцвол) учраас одоогийн байдлаар хүлээлттэй байгаа. IOS 7 албан ёсоор гарахад Jailbreak гарна гэсэн мэдээ байгаа ч тэр болтол хугацаа
байна. Бас үнэхээр гарах эсэх нь тодорхойгүй юм.
2013-07-27
2013-07-03
Унтахдаа дуу сонсдог бол тоглуулагчаа зогсоох хугацааг хэрхэн тохируулах вэ?
Та орой орондоо
орсон хойноо утсаараа дуу сонсдог уу? Тэгээд тоглуулагчаа утраалгүй нэг л
мэдэхэд унтчихсан байдаг уу? Шөнө дунд сэртэл, амрах биш ядарсан байдаг. Өнөө сайхан
дуунууд маань чихэнд чийртэй сонсогдож бушуухан тоглуулагчаа унтраадаг. Аль
эсвэл өглөө сэртэл утасны цэнэг дуусчихсан байдаг. Харин унтахаасаа өмнө энэ тохиргоог хийснээр, таныг унтсан хойно хугацаа нь болонгуут тоглуулагч автоматаар зогсох юм.
Миний хувьд нилээн хэдэн удаа дуу сонсож байгаад тэр чигээрээ унтах тохиолдол гарч байв. Тэгээд Timer дотор ийм тохиргоо байдгийг мэдээд амар болсон юм. Тэр болгон хүмүүс мэддэггүй санагдаад блогтоо орууллаа.
Subscribe to:
Posts (Atom)