Хэдхэн хоногийн дараа албан ёсоор нийтэд цацагдах apple-ын iOS 8 шинэ үйлдлийн системд нэмэгдсэн 18 ширхэг өвөрмөц өнгө төрхтэй дэлгэцний зургийг та бүхэнд татахаар хүргэж байна. Татахад хялбар болгож dropboх -д оруулж өглөө. Та үзэж байгаад таалагдсан зургаа хадгалж авах боломжтой. Утсан дээрээ шууд татахын тулд эхлээд Safari -аар дамжин g-bayaraa.blogspot.com , энэ нийтлэл руу орж өөрийн утсанд тохирохыг сонгон ар талын татах хэсэгт дарна. Тэгэхэд зурагнууд харагдах ба татахыг хүссэн зурган дээрээ удаан дарж хадгалж авна.
● iPhone 5s,5c,5 - 640x1136 Татах
● iPhone 5s,5c,5 - 744x1392 (Parallax effect) Татах
● iPhone 4, 4S - 640x960 Татах
● iPhone 4, 4S - 740x1192 (Parallax effect) Татах
● iPhone 2G, 3G, 3GS - 320x480 Татах
● iPad Татах
Эх сурвалж: http://www.iclarified.com/
iPhone 6 wallpaper, iOS 8 wallpapers, iOS 8 wallpaper for iPhone 2g,3g,3gs,4,4s,5,5s,5c iOS8 wallpaper for iPad
2014-09-13
2014-09-10
[UPDATED-2020.05.04] For Catalina, Mongolian Standart Keyboard for Mac, Shortcut-ууд ажиллана.
Юуны өмнө шинэ монгол гарын драйвертай болж, та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Виндовс компьютер хэрэглэж байгаад Мак хэрэглэхэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол яах аргагүй монгол гарын драйвер юм. Мак үйлдлийн системд одоогоор монгол гарын драйверыг одоо болтол оруулаагүй л байна. Гэхдээ аль хэдийнээ энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Магадгүй хамгийн анх энэ сайтан дээр нийтэлж байсан байх. Миний хувьд виндовс олон жил хэрэглэсэн болохоор виндовс гарын драйверт их дассан байв. Саяхан мак-ын хэрэглэгч болж нетээс нэгэн монгол гарын драйвер татаж суулгав. Гэтэл криллээр бичих үед цэг тавихдаа заавал shift + 6 дарж байв. Бас Photoshop дээр энэ гарын драйвер маань unicode монгол фонтуудыг танихгүй байв. Энэ бол том асуудал юм. Мөн зарим нэг Япон байрлалтай Маcbook pro-д таарахгүй байв. Гэхдээ энэ бүх асуудлыг бүгдийг нь шийдэж чадав. Одоогоор ямар нэгэн асуудалгүй сайхан л байна. Өөрийн хөгжүүлсэн гарын драйверын тухай нийтлэл бэлдэж та бүхэнтэй хуваалцах гэсэн боловч цаг зав гарахгүй нилээн удсаар өнөөдөр хуваалцаж байна.
2014-09-09
iPhone 6, iPhone 6Plus, Apple Watch товч танилцуулга.
Аpple компани "iPhone 6" болон "iPhone 6 plus" гэсэн хоёр төрлийн iPhone, шинээр “Apple Watch” гэх мэт гурван шинэ бүтээгдэхүүнээ албан ёсоор танилцууллаа. Та бүхэндээ мэдээлэл болгох үүднээс товчхон танилцуулбал iPhone 6 нь 4.7 инч бөгөөд дэлгэцний нягтрал нь 1334x750, 6.9мм-ын зузаантай, iPhone 6 plus нь 5.5 бөгөөд дэлгэцний нягтрал нь 1920х1080, 7.1 мм-ын зузаантай юм байна. Full 1080p HD resolution шинэ retina дэлгэцтэй болсон бөгөөд одоо байгаа retina дэлгэцээс илүү өндөр нарийвчлалтай юм байна. Дэлгэц нь огт зурагддаггүй чулуун дэлгэц гэнэ. Бас дэлгэц нь 180 градус эргэдэг болжээ нэг ёсондоо iPad шиг арр-ууд нь хөндлөн болно гэсэн үг. Мөн энэ бүгдээс гадна илүү нимгэн, хөнгөн, хүчирхэг болжээ. Тухайлбал шинэ төрлийн А8 чип нь өмнөх CPU-нээс 25% илүү хурдан, график дүрслэлийн хувьд өмнөхөөсөө 50% хурдан ажиллах юм байна. Том хэмжээтэй хүчин чадал шаардсан тоглоом тоглоход алзахгүй гэхэд болно. Шинээр А8 motion coprocessor нэмэгдсэн ба секундэд 120 эсвэл 240кадраар удаашруулсан дүрс бичлэг хийх боломжтой болжээ.
Шинэ төрлийн хоёр iPhone-ны камерны хувьд 8MP бөгөөд түүнд суурилсан мэдрэгчүүдыг нь илүү сайжруулжээ. Мэдрэгчүүд нь авах зүйл дээрээ илүү хурдан төвлөрч, тод авдаг болсон байна. Ялангуяа хүний нүүр царайг илүү сайн таньдаг болжээ. Бас Барометр буюу агаарын даралт хэмжигч нэмэгджээ.
Шинэ төрлийн хоёр iPhone-ны камерны хувьд 8MP бөгөөд түүнд суурилсан мэдрэгчүүдыг нь илүү сайжруулжээ. Мэдрэгчүүд нь авах зүйл дээрээ илүү хурдан төвлөрч, тод авдаг болсон байна. Ялангуяа хүний нүүр царайг илүү сайн таньдаг болжээ. Бас Барометр буюу агаарын даралт хэмжигч нэмэгджээ.
Subscribe to:
Posts (Atom)