Pages

Subscribe:

Ads 468x60px

2018-03-21

Зөв бичих дүрмийн алдаа шалгахыг болиулах

Зураг-1
        Шинэ компьютер авах эсвэл шинээр систем суулгасны дараа Safari, Notes, Word, Excel......,г.м дээр юм бичихэд зурагт харуулсан шиг ямар нэгэн үг бичих гэхэд  өөр үг бичигдээд байна уу. Энэ нь зөв бичих дүрмийн алдааг шалгаж байгаа хэрэг юм. Яахав англи текст бичиж байгаа бол хэрэгтэй. Е-мэйл бичих ч юмуу. Гэхдээ монголоор бичиж байх үед бичих гэсэн үгнээс өөр үг бичигдээд төвөгтэй юм.  Үүнийг болиулахад их амархан. Та дараах тохиргоог хийхэд болно. 

1. Тухайн application -ынхаа Edit  >> Spelling and Grammar >> Check spelling while typing болон Correct spelling automatically гэдгийн өмнөх зөвийг нь болиулна. 


Зураг-2
Хэрвээ iPhone, iPad дээр бол Settings >> General >> Keyboard >> auto correction, check spelling


0 Сэтгэгдэл:

Post a Comment